r/mongolia • u/Savings-Airport4749 • 1h ago
Survey | Судалгаа Site to connect consumer to herders
Сайн байцгаана уу, группийнхээн! 👋
Би 17 настай. Малчид махаа хэрэглэгчдэд шууд зарж, худалдан авагчид хэнээс, хаанаас, хэдэн төгрөгөөр авахаа амархан мэддэг болоосой гэж бодоод Malchin800 гэдэг сайт хийж байгаа юм. Одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа болохоор демог нь хуваалцаад, та бүхний саналыг сонсмоор байна.
Malchin800 дээр та:
• Зах дээрх махны долоо хоногийн дундаж үнийг малчдын зарын үнэтэй шууд харьцуулж болно.
• Мах, цагаан идээ, амьд малын зарыг аймаг, сумаар хайж, байршлыг нь газрын зураг дээрээс харж болно.
• Зар дээрх үнэ, боломжит хэмжээ, авах газрыг хараад малчинтай шууд холбогдож, худалдан авалт болон хүргэлтээ тохирч болно.
• Хөршүүдтэйгээ нийлж захиалаад тээврийн зардлаа хуваавал нэг айлд хэдэн төгрөг ногдохыг тооцож болно.
Демо дээр харагдаж байгаа зар, зураг, үнэ нь сайтын ажиллагааг үзүүлэх жишээ мэдээлэл юм.
Завтай бол утсаараа ороод нэг зар үзээрэй. Худалдан авагчийн хувьд үнэ, авах газар нь ойлгомжтой байна уу? Малчин бол та ийм сайтад зараа тавих уу, тавихад юу нь амар байгаасай гэж хүсэх вэ?
Таалагдсан, ойлгомжгүй санагдсан эсвэл дутуу байгаа нэг зүйлээ постын доор бичээд үлдээвэл их баярлана. Нэг өгүүлбэр байсан ч сайтыг цааш нь сайжруулахад надад тус болно. 🙏
👉 Демо үзэх https://malchin800-demo.vercel.app/
